Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд зохион байгуулагдаж, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Ган-одын удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт GM Д.Батсүрэн, IM Г.Амартүвшин, GM Б.Гүндаваа, GM С.Билгүүн, IM С.Ган-Эрдэнэ,Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц Батсайханы удирдлага дор эмэгтэйчүүдийн шигшээ багт WGM А.Энхтуул, WIM Б.Баярмаа, WGM Т.Мөнхзул, WFM Б.Мөнгөнзул, WFM Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ.

Өндөр амжилт гаргасан баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр хүлээн авч уулзан шагнал гардууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

Шинээр их мастер цол хүртсэн Хэнтий аймаг,"Кайсса" клубын тамирчин Төрмөнхийн Мөнхзулд Монгол улсын засгийн газрын тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журмын дагуу 30 сая төгрөгний батламжийг гардууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од,олимпиадын шигшээ багийн тамирчин GM Д.Батсүрэн, GM Б.Гүндаваа, IM Г.Амартүвшин, GM С.Билгүүн, IM С.Ган-Эрдэнэ, WGM А.Энхтуул, WIM Б.Баярмаа, WGM Т.Мөнхзул, WFM Д.Мөнхзул, WFM Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшуулав.

Дараа нь Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан дарга баг тамирчдад хандан:

"Манай улс шатрын шигшээ багтай. Үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ жил төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу зардал мөнгө тааруу байгаа нь үнэн. Гэхдээ ирэх жилээс сайжрах байх. Сангийн яам дээр Биеийн тамир, спортын байгууллага, шигшээ багийн төсвийг хамгаалахаар ажиллаж байна. Тиймээс цаашид шатрын шигшээ баг өргөжих, олон улсын тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Энэ удаагийн шатрын олимпиадад дөрөвдүгээр ширээнд тоглосон тамирчин алтан медаль хүртлээ. Их мастер, олон улсын мастер,Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзолыг манай тамирчид хангалаа. Зэрэгцэн тоглож буй тамирчидтайгаа тоглож, түрүүлж байна гэдэг бол том амжилт. Манай баг тамирчид маш сайхан амжилт үзүүллээ” хэмээн хэллээ.

Монголын шатарчдын дэлхийн шатрын 44-р олимпиадад үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон WFM Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол WGM Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд манай улсын гурван тамирчин багтсан нь бахдууштай амжилт болсон. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн нь онцлууштай.

Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин олон улсын мастер цолны болзол хангасан бол Б.Мөнгөнзул дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.

#онцолсон, #live, #шатар, #элхийн шатрын олимпиад,