МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд амжилт гаргасан өсвөрийн харваачдыг багшийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

Тухайлбал, улсын их баяр наадмын хүүхдийн харвааны 8 насны ангилалд хүрэл медаль хүртсэн М.Ананд, мөнгөн медаль хүртсэн Т.Алдар, 10 насны ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Намуунаа нарт баяр хүргэж, гарын бэлэг гардуулан өгөв.

Энэ үеэр тэдний багш, уламжлалт харвааны ОУХМ, үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Я.Баярцэцэгийн үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнав.

Я.Баярцэцэг харваач өнөө жилийн улсын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.

#Өсвөрийн харваач, #хүүхэд хөгжил,