Орон нутгийн төсвийн 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн шүүхийн шинжилгээний алба “Grand starex” маркийн 2 автомашинтай боллоо. Тус машинуудын нэг нь хэргийн газрын үзлэг хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашин бөгөөд тус алба өмнө нь тусгай зориулалтын автомашингүй байсан юм.

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний алба нь хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримт материалуудад лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, дүгнэлт магадалгаа гаргадаг бөгөөд 11 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй төрийн тусгай байгууллага билээ.

#орхон аймаг, #Эрдэнэт хот,