Өмнөд Солонгосын жүжигчин Ли Жүн Жэ АНУ-ын телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй ёслол болох “Emmy Awards”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид шагнал хүртсэн анхны Ази гаралтай жүжигчиин боллоо. Тэрээр “Netflix” платформоор цацагдсан “Squid Game” цувралын Сон Ги Хуны дүрээр ялалт байгуулсан байна.

Мөн тус цувралыг бүтээсэн Хван Дун Хюк цуврал киноны шилдэг найруулагчийн шагналыг хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны Ази хүн болжээ.

Шилдэг олон ангит киногоор “Sccession” хоёр дахь жилдээ шалгарсан бол “Ted Lasso” мөн хоёр дахь жилдээ дараалан шилдэг инээдмийн цуврал төрөлд түрүүлэв.

Түүнчлэн Зендаяа, Аманда Сейфрид, Майкл Китон, Жулиа Гарнер, Жан Смарт зэрэг жүжигчид “Emmy Awards”-ын шилдгээр шалгарсан байна.

Дуучин Лиззо анхны “Emmy”-ийн шагналаа шилдэг өрсөлдөөнт нэвтрүүлэг төрөлд “Watch Out For The Big Grrrls” реалити шоугаараа хүртжээ. Энэхүү шоунд дуучны “About Damn Time” нэртэй аялан тоглолтод оролцох эрхийн төлөө олон олон махлаг бүжигчид өрсөлдөж байгаа тухай өгүүлдэг байна.

Зендаяа “Euphoria” цувралын Рүүгийн дүрээрээ хоёр дахь удаагаа олон ангит киноны шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ. Тэрээр өмнөх шагналаа 2020 онд авч байв.

“Ted Lasso” цувралын од Жейсон Судейкис 2021 оны амжилтаа давтаж, хөл бөмбөгийн дасгалжуулагчийн дүрээрээ инээдмийн цувралын шилдэг жүжигчнээр шалгарсан байна. Харин уг цувралд туслах дасгалжуулагч Рой Кентийн дүрд тоглосон Голдштейн инээдмийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авчээ.

Түүнчлэн Их Британийн зохиолч Жесси Армстронг гурав дахь жилдээ “Succession” цувралаараа шилдэг зохиолын шагналыг хүртсэн байна.

Цар тахал эхэлснээс хойш “Emmy”-ийн шагнал гардуулах ёслолыг энэ жил анх удаа бүрэн хэмжээнд зохион байгууллаа. Өнгөрсөн жилийн ёслолын ажиллагаа гадаа зохион байгуулагдаж, биечлэн оролцох хүний тоо хязгаартай байв.

“Emmy” шагналыг АНУ-ын Телевизийн Академийн 25,000 гаруй гишүүдийн саналаар тодруулдаг бөгөөд энэ жилийн шагналыг 2021 оны зургадугаар сарын нэгнээс 2022 оны тавдугаар сарын 31-ний хооронд нээлтээ хийсэн эсвэл цацагдсан бүтээлүүдээс шалгаруулжээ.

Ёслолын хөтлөгчөөр “Saturday Night Live” шоуны жүжигчин Кенан Томпсон ажилласан байна.

“Emmy Awards”-ын бусад номинациуд болон ялагчдын талаар дэлгэрэнгүй мэдээллийг emmys.com сайтнаас авах боломжтой.

Эх сурвалж: BBC

#Squid Game,