Баасан гарагийн үдээс хойш Хятадын өмнөд хэсгийн Чанша хотын төвд байрлах өндөр барилгад томоохон гал гарч, шатсаныг төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Амиа алдагсдын тоо одоогоор тодорхойгүй байна.

“CCTV” телевиз “Барилгаас өтгөн утаа гарч, хэдэн арван давхар галд шатаж байна. Гал сөнөөгчид галыг бүрэн унтрааж, ослын газарт аврах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээлжээ.

Хунань мужийн гал унтраах албаны мэдээллээр ослын газарт 36 гал унтраах машин, 280 гал сөнөөгч ажиллажээ.

Мөн урьдчилсан шалгалтаар 200 гаруй метрийн өндөр 42 давхар барилгын гадна хана шатсан гэж тус алба мэдэгдэв.

Гал гарсан барилгад төрийн өмчит харилцаа холбооны “China Telecom” компанийн оффис байрладаг аж.

Эх сурвалж: The Guardian, Reuters, Channel News Asia

#гал, #Гал түймэр, #ХЯтад,