Монгол Улсад уул уурхайн салбар үүсч, хөгжсөн 100 жилийн ойг тохиолдуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 19-23-нд зохион байгуулж байна.

Эхний өдрийн арга хэмжээний үеэр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалаас цөөн асуултад хариу авлаа.

-Уул уурхайн салбарын хөгжлийн 100 жилийн алдаа, оноог энэ өдрүүдэд дүгнэн хэлэлцэж байна. Та бүхэн ямар эерэг хүлээлт хүлээж байна вэ?

-Нэлээд өндөр хүлээлттэй байгаа. Учир нь манай улсын уул уурхайн салбар нүүрсний салбараас үүсэлтэй. Тодруулбал, 1922 онд Налайхын нүүрсний уурхайг Ардын засагт авснаараа орчин цагийн уул уурхай хөгжсөн гэж үздэг. Энэ утгаараа зөвхөн “Багануур” хувьцаат компани төдийгүй нүүрсний салбарынхан өндөр хүлээлттэй, нааштай шийдэл, гарц гарна гэж харж байна.

Манай компанийн хувьд Засгийн газрын оролцоо чухал. Тиймээс энд хэлэлцэж байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд оруулж, шийдвэрлэх болов уу гэж харж байна.

-“Багануур” ХК-ийн хувьд манай улсын эрчим хүчний салбартай салшгүй холбоотой. Өнөөдрийн байдлаар эрчим хүч болон нүүрсний салбарын хэчнээн хувийг хангаж байна?

-Уул уурхайн компани боловч эрчим хүчний салбартай яах аргагүй салшгүй холбоотой. Бид төвийн эрчим хүчний салбарын 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаагаас гадна Монгол Улсын нүүрсний 50 орчим хувийг дангаараа олборлон борлуулж байна.

-Нүүрсний үнийг нэмэх зайлшгүй шаардлага бий гэж та хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлээч?

-Ирэх өвлийг нийслэлчүүд өнөтэй давах ёстой. Үүнийг биелүүлэхэд “Багануур” ХК-ийн үүрэг маш чухал. Харин энэ үүргээ бид биелүүлэхийн тулд эрчим хүчний салбарт нийлүүлж байгаа нүүрсний үнийг зайлшгүй нэмэх шаардлага байгаа.

-Өөрөөр хэлбэл, өнөө маргаашгүй шийдэх ёстой нэн чухал асуудал үнэ байх нь?

-Тийм.

-Танай байгууллагын зүгээс эрчим хүчний салбарт нийлүүлж байгаа нүүрсний өртөг өнөөдөр хэд байна вэ?

-Бид нэг тонн нүүрсээ 47,500 төгрөгөөр олборлоод 33,500 төгрөгөөр нийлүүлж байна. Нэг тонн нүүрс тутамдаа 13,500-14,000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа хэрэг. Энэ нь улсад төлөх татвар, нийгмийн даатгал, бэлтгэн нийлүүлэлт, өвлийн бэлтгэл ажил хангахад хүдрэл учруулж байгаа юм.

#онцолсон, #“Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээ, #уул уурхай,