Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаанд санаа зовниж байгаа ба цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх иодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиудад тараасан гэж тус улсын дэд сайд пүрэв гарагт мэдэгдэв.

Иодыг цацраг идэвхт туяанд өртсөн тохиолдолд бамбай булчирхайн хорт хавдар зэрэг өвчнөөс бие махбодыг хамгаалах зорилгоор хэрэглэдэг.

Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Запорожьегийн талбайд цохилт өгсний улмаас зургаан реакторын ойролцоох барилга байгууламж эвдэрч, цахилгааны кабель тасарч, цөмийн гамшгийн аюул улам нэмэгдээд байгаа бол эдгээр халдлагад Орос, Украины талууд бие биенээ буруутгасаар байна.

Польшийн Дотоод хэргийн дэд сайд Блазей Побози “Запорожье АЦС-ын ойролцоох тулааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа бид урьдчилан сэргийлэх зорилгоор иодын шахмалыг тараахаар шийдсэн” гэж нэгэн радиод ярьжээ.

“Эдгээр нь ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд биднийг хамгаалах зорилготой ердийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг би ард иргэдэдээ хэлмээр байна. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна” гэж Побози нэмж хэлэв.

Дайны эхэн үед Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэж мэдэгдсэний дараа хуучин ЗХУ-ын дагуул орны оршин суугчид иодын нөөц бүрдүүлж байв.

Пүрэв гарагт Оросын арми Запорожье цөмийн станцаас 50 км зайд оршдог ижил нэртэй хот руу есөн пуужин харвасны зарим нь зочид буудал болон цахилгаан станцыг оносон гэж мужийн захирагч Александр Старух мэдэгдсэн байна.

Лхагва гарагт НҮБ-ын Атомын агентлагийн тэргүүн Орос улс шинэ цэрэг дайчилж, бүс нутагт бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байсан ч Запорожье АЦС-ын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулах төлөвлөгөөгөө орхихгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Польш улс,