Манай улсын иргэдийн бараг тэн хагас нь аж төрж буй нийслэлд агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Эдгээр асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх арга зам нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Харин ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн зорилго нь иргэдийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцжуулах, улмаар гэр хорооллыг багасгаж, дээр дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжийг нээж байгаа юм. МИК үүсгэн байгуулагдахдаа л компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийг байгуулж эрсдэлийн менежментийн засаглалын бүтцийг бий болгосон нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд эрсдэлийн удирдлага хэрэгжих чухал суурь тавигдсан. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр орон сууцны борлуулалтын эргэлт сайжирч, зогсонги байдалд орсон барилгын төсөл хөтөлбөрүүд амжилттай үргэлжлэх нөхцөл бүрджээ. Мөн барилгын салбарын чанаргүй зээлийг бууруулж байгаа нь эргээд банкны салбарт эерэг нөлөө үзүүлж байна. МИК эрсдэлийн засаглалын хамгаалалтын гурван түвшний хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг. Энэхүү бүтцэд тулгуурлан олон улсын орон сууц санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх, сайн туршлагыг судлах, Монгол Улсын хууль эрхзүйн орчны стандартыг тогтооход МИК-ийн оролцоо, тэр дундаа компанийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо чухал нөлөө үзүүлсэн юм. Үүний үр дүнд банкны салбарын орон сууцны зээлийн стандарт тогтох, хөрөнгийн зах зээлд холбох, барилгын салбарыг дэмжих, гэр хорооллыг багасгаж, иргэдийг орон сууцтай болоход хөнгөлөлттэй хүүтэй зээлээр дэмжих, даатгалын салбарыг дэмжих зэрэг салбар салбарт үр дүнтэй бодлогын дэмжлэг болсон.
Одоогоос 16 жилийн өмнө орон сууцны зээлийн хугацаа 7.5 жил, хүү 16-20 хувь, 100 сая төгрөгийн зээл авахад сарын эргэн төлөлт 2.1 сая төгрөг байжээ. Харин 2006 онд Монголын ипотекийн корпорац байгуулагдсанаас хойш энэ оны байдлаар зээлийн хугацаа 20-30 жил, хүү 6-8 хувь, сарын эргэн төлөлт 559 мянга төгрөг болжээ. Түүнчлэн хөтөлбөр хэрэгжсэн 2013-2021 онд 120 мянган айл 5.5 их наяд төгрөгийн дүн бүхий 4.1 сая м.кв орон сууц зээлээр авчээ. Үүнээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 1-ний А-392 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулан баталсан. Уг журамд “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө олгосон зээлд жилийн найм, үүнээс хойш олгох зээлд жилийн зургаан хувийн хүүтэй байхаар өөрчлөлт оруулан баталсан.
--НҮБ-ын судалгаагаар хөгжиж буй орнуудад барилгын салбарын ДНБ дэх хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөө 2-3 байдаг гэж тооцсон. Монгол Улсын дотоодын барилгын салбарын аж ахуйн нэгжүүд 2020 оны байдлаар 4.6 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээр эдийн засгийн эргэлт 2012 оноос хойш 4.5 дахин өссөн. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр орон сууцны эрэлт ихэсч, үүний нөлөөгөөр орон сууцны үйлдвэрлэл ихэссэн. Жишээлбэл, улсын хэмжээнд 2000-2010 онд жилд дунджаар 9000 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2020 оны байдлаар 15.6 мянгад хүрээд байна. Барилгын салбарын ДНБ хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 63.6 хувиар өсөхөд үл хөдлөх хөрөнгийн салбарынх дагаад 108.6 хувиар өсөж, хоёр их наяд төгрөгт хүрсэн.
-2006 онд Монгол Улсын хүн амыг найдвартай, тохилог орон байртай болгоход нь орон сууцны санхүүжилтийг хоёрдогч зах зээлтэй холбон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор МИК үүсгэн байгуулагдсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын санхүүжилттэй орон сууцны санхүүжилтийн анхны төслийг хэрэгжүүлж, арилжааны банкуудаар бага, дунд орлоготой өрхүүдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоод, дөрвөн жилийн нүүр үзэж байсан. Таван жилийн турш хэрэгжсэн тус хөтөлбөрийн хүрээнд 10 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй зээлийг 2700 орчим өрхөд өгсөн. Тухайн үед банкуудын эх үүсвэрийн зардал өндөр, арилжааны зээлийн дундаж хүү 20 орчим хувьд хүрч байсан. Орон сууцжуулалтыг иргэдэд хүртээмжтэй болгоход хамгийн чухал нь оновчтой бодлого, хуулийн тогтолцоо, санхүүжилтийн эх үүсвэр гэж боддог. Тиймээс миний хувьд МИК-ыг үүсгэн байгуулсан цагаас нь зах зээлийн зарчимд суурилсан эрх зүйн орчинд удирдлагын зөв тогтолцоо, чадварлаг хүний нөөцтэйгөөр урт хугацааны том зорилтоо хэрэгжүүлэх суурийг зөв тавихад анхаарлаа хандуулж ажилласан. Тухайн үед шинэ бүхэнд тулгардаг олон асуудал байсан ч бид хамтдаа суралцаж, анхны багцын шинжилгээ, худалдан авалтаа хийсэн. Үүний дагуу анхны бүртгэл, бондын загвараа гаргах, хүний нөөцөө бүрдүүлэх гээд олон ажлыг хийсэн. МИК үүсгэн байгуулагдсанаас хойш 2009 онд анх удаа арилжааны банкуудаас авсан зээлээрээ есөн тэрбум төгрөгийн байгууллагын бонд гаргаж байсан түүхтэй.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр 2020 онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан нь сүүлийн 20 жилийн хугацаанд тохиогоогүй уналт байв. Энэ үед арилжааны банкууд хүлээлтийн байдалд шилжиж, зээлийн бодлого, зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлтүүдээ чангаруулан зээл олголтоо хязгаарлаж эхэлсэн. Нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл эдийн засгийн агшилт улам гүнзгийрч, урьдчилсан байдлаар 130 мянган иргэн ажилгүй болно гэх тооцоо ч гарсан. Тиймээс Засгийн газраас 2021 оны хоёрдугаар сард “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г батлан Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эдгээрийн нэг нь дундаж орлоготой иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, цаашлаад нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, хөдөө орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлэх гэсэн нийгмийн шинж чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс ипотекийн зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл байсан юм. Сангийн яам орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг 2013 оноос хойш Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. Тухайн үед ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь байсан бол 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд тус зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулсан. Энэ зээлийн эх үүсвэр нь улсын төсвөөс бус орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр буюу хоёрдогч зах зээлээр дамжин бүрддэг зохицуулалттай. Энэ оны хоёроос аравдугаар сарыг хүртэл зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 23.7 мянган иргэнээс 1.9 их наяд төгрөгийн хүсэлт банкуудад ирээд байгаа нь тус зээлийн эрэлт өндөр байгааг харуулж байна.
Б.ДАРЬСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 190 (6922)

#онцолсон, #ипотекийн зээл, #орон сууц,