Тайландын нэгэн цэцэрлэгт цагдаагийн албанаас халагдсан нэгэн галт зэвсэг, хутгатай халдлага үйлдэж, наад зах нь 31 хүн амиа алдсан тухай цагдаагийн газраас мэдэгджээ.

Зэвсэгт этгээд зүүн хойд Нонг Буа Ламфу мужид болсон халдлагын дараа хэргийн газраас Бангкок улсын дугаартай, цагаан өнгийн дөрвөн хаалгатай “Toyota” пикап загварын машинаар зугтсан бөгөөд цагдаа нар хэрэгтнийг 34 настай Паня Камраб болохыг тогтоогоод, эрэн сурвалжилсан байна.

Гэвч тэрээр цагдаад баригдахаасаа өмнө өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд цэцэрлэг дотор гал нээж, хутга хэрэглэсэн бөгөөд хохирогчдын дунд 23 хүүхэд болон насанд хүрэгчид байгаа аж.

Одоогоор хэрэг үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Мэдээлэлд дурдсанаар хэрэгтэн саяхан цагдаагийн албанаас халагдсан нэгэн байжээ.

https://twitter.com/PichayadaCNA/status/1577933941889126400

Тайландад олон нийтийг хамарсан ийм төрлийн хэрэг ховор гардаг. Хамгийн сүүлд 2020 онд Нахон Ратчасима хотод нэгэн цэрэг 21 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулж байжээ.

Эх сурвалж: BBC

#зэвсэгт халдлага, #тайланд,