Цалингаа нэмэгдүүлэхийн төлөө хэдэн долоо хоног жагсаж буй нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид бүх нийтийг ажил хаяхыг уриалахтай зэрэгцэн өнгөрөгч ням гарагт олон мянган хүн Парисын гудамжинд цугларч үнийн хөөргөдлийг эсэргүүцэн жагслаа.
Хатуу зүүний үзэлтэй “La France Insoumise” намын удирдагч Жан-Люк Меленшон энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналтан Энни Эрнаусын хамт жагсаалд нэгджээ. Тэрээр мягмар гарагт үндэсний хэмжээний ажил хаях өдрийг зарласан байна.
Францын дөрвөн үйлдвэрчний эвлэл мөн мягмар гарагт цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалжээ.
Эдгээр үйлдвэрчний эвлэлүүд мягмар гарагийн жагсаалыг ажил хаях эрхийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдыг ажил хаялтаа зогсоохыг үүрэг болгосны дараа тус байгууллагууд уг шийдвэрийг үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилж байв.
Ням гарагт болсон жагсаалд 140,000 хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн бол цагдаагийн газар 30,000 орчим хүн оролцоно гэж урьдчилан таамаглаж байжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын ажил хаялт гурван долоо хоног үргэлжилж байгаа ба үүний улмаас Франц даяар шатахууны хомсдол үүсээд байна.
Францын долоон газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөв нь Парист төвтэй “TotalEnergies” эрчим хүчний группт харьяалагддаг бөгөөд ням гарагт үйл ажиллагаа нь зогссон хэвээр байна.
АНУ-ын “ExxonMobil”-ын эзэмшдэг өөр хоёр газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажилдаа буцаж орсон боловч үйл ажиллагаа нь хэвийн байдалдаа орохын тулд дор хаяж хоёр долоо хоног шаардлагатай гэж тус компани мэдэгдэв.
Улс даяар шатахуун түгээх станцуудын гуравны нэг орчим нь хангамжийн асуудалтай тулгарч, жолооч нар шатахуун авахын тулд олон цагаар хүлээж байна.
Олон компаниуд аялал, хүргэлт зэрэг үйлчилгээгээ хязгаарлаж, яаралтай тусламжийн машин хүртэл шатахууны хомсдолд оржээ.
Эх сурвалж: Reuters, Voa

#Ажил хаялт, #Парис, #Франц,