Энэ сарын 14-24-ний хооронд улс даяар цэрэг халах, татах үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгвэл өчигдөр Хэнтий аймгаас Дорнод руу цэрэг татаад явж байсан автомашин онхолдож 17 цэргээс зургаа нь гэмтжээ.
Хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Осол машины рулийн аппарат хагарсанаас үүдэж гарсан. Энд техникийн хүчин зүйлээс гадна хүний хүчин зүйл ч нөлөөлсөн тул холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Цувааны хурд 40км/цаг байх заалттай бөгөөд тухайн үед 35км/цагийн хурдтай явж байсан. Ослын улмаас дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэргийн зөөлөн эд гэмтсэн" гэлээ.