Live
COVID-19

Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Энэ удаагийн нислэгээр 150-160 орчим иргэн эх орондоо ирнэ. Ингэхдээ арваннэгдүгээр сарын тийзээ баталгаажуулсан иргэдийг тэргүүн ээлжинд авахаар төлөвлөж байна.

Дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч байгаа. БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4692 иргэн, үүнээс 1500 гаруй иргэн нэн яаралтай ирэх хүсэлтэй байгаа.

БНСУ-д Элчин сайдын яаманд иргэд олноороо цуглаж буй асуудал үүсч байна. Тус улсад халдварын нөхцөл байдал намжих хандлагатай байгаа ч гамшгаас хамгаалах онц байдлын зэргийг сунгасан байна. Энэхүү горимын хүрээнд 5-аас дээш иргэд цуглахгүй байхыг анхааруулж буй. Иймд ЭСЯ-ны байранд олноор цуглахгүй байхыг анхааруулъя” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet