Өмнөд Солонгосын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Samsung” компанийн гүйцэтгэх захирлаар ял эдэлж байсан өв залгамжлагч Ли Жэ Ён томилогдлоо.

Ли Жэ Ён нь “Samsung” компанийн үүсгэн байгуулагчийн гурав дахь үе бөгөөд хээл хахууль авч, хөрөнгө шамшигдуулсан хэргээр ял сонсож, өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгчийн тусгай өршөөлд хамрагдсан юм.

Тэрээр экс ерөнхийлөгчид авлига өгсөн хэргээр хоёр ч удаа шоронд орж байсан.

Ли Жэ Ён нь өөрийн эцэг болох Ли Кун Хиг эмнэлэгт хэвтсэний дараа буюу 2014 оноос компанийг удирдаж байгаа бөгөөд энэхүү мэдэгдэл нь түүний албан тушаалыг албан ёсоор баталгаажуулж буй бэлгэдлийн чанартай алхам юм. Түүний эцэг 2020 онд нас барсан.

Өдгөө 54 настай Ли Жэ Ён 2012 оноос хойш Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн корпорац болох “Samsung Electronics” компанийн дэд даргаар ажиллажээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрээр ял сонссон боловч наймдугаар сард нь буюу 207 хоног шоронд хоригдсоныхоо дараа суллагдсан юм. Тэрээр нийт ялынхаа дөнгөж тал гаруй хувийг эдлээд байжээ.

Ли Жэ Ёныг үндэсний эрх ашгийн үүднээс суллах шийдвэр гаргасан гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн ажлын алба мэдэгдэж байв. Тус улсын Хууль зүйн яам мөн Өмнөд Солонгосын эдийн засаг болон дэлхийн зах зээлд үзүүлэх цар тахлын нөлөөг харгалзан суллах шийдвэрийг зөвтгөж байсан.

Үүнээс жилийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сук Ёол түүнд өршөөл үзүүлсэн юм.

Пүрэв гарагт мэдээлснээр инфляцын өсөлт, зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас “Samsung Electronic”-ийн бүтээгдэхүүний эрэлт багасаж, улмаар улирлын ашиг нь 31 хувиар буурчээ. Ирэх оны эхэн хүртэл цахим төхөөрөмжийн эрэлт буурах хандлагатай байна.

Эх сурвалж: BBC

#Samsung, #Ли Жэ Ён, #Өмнөд Солонгос,