АНУ-ын Хавай муж улсын Хавай нэртэй арал дээр орших Мауна Лоа нэртэй дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрч магадгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Эрдэмтэд галт уул дэлбэрэх баттай шинж тэмдэг илрээгүй ч уулын оргилд гарсан олон удаагийн газар хөдлөлтийн улмаас дэлбэрэлт болох магадлалтай гэж үзэж байна. Тус галт уул хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байжээ.
Мауна Лоа нь Том арал гэгддэг тус арлын хуурай газрын 51 хувийг эзэлдэг тул арлын нэлээд хэсэг нь дэлбэрэлтийн нөлөөнд өртөх магадлалтай гэж бүс нутгийн иргэний хамгаалалтын агентлаг мэдэгдэв.
Хэрэв ийм зүйл болбол галт уулын лаав хэдхэн цагийн дотор ойролцоо амьдардаг айлуудад хүрэх боломжтой байна. Мауна Лоа хамгийн сүүлд 38 жилийн өмнө дэлбэрснээс хойш Том арлын хүн ам хоёр дахин нэмэгдэж 200,000-д хүрчээ.
Албаны хүмүүс галт уулын талаар мэдээлэл түгээж, болзошгүй онцгой байдлын үед хүмүүсийг бэлтгэлтэй байхыг уриалж, оршин суугчдын дунд уулзалт зохион байгуулж байгаа аж.
Хавайн иргэний хамгаалалтын агентлагийн хэлснээр гал уулын дэлбэрэлтийн үед бэлтгэлтэй байхын тулд хэрэгцээт зүйлээ бэлдэж, гэрээсээ гарсны дараа хаашаа явахаа тодорхойлж, гэр бүлийн гишүүдтэйгээ дахин уулзах төлөвлөгөө гаргах нь чухал гэж хэлж байна.
Мауна Лоа нь далайн түвшнээс дээш 4,169 метрийн өндөрт өргөгдсөн байдаг ба 2018 онд дэлбэрч, 700 байшинг сүйтгэсэн Килауеа галт уултай харьцуулахад хэмжээгээр том, зарим газраар илүү эгц тул лаав нь хамаагүй хурдан урсана гэж тооцоолдог байна.
1950 онд Мауна Лоа дэлбэрэх үед лаав нь гурван цаг хүрэхгүй хугацаанд далай хүртэл 24 км замыг туулж байжээ.
АНУ-ын Геологийн албаны харьяа Хавайн галт уулын ажиглалтын төвийн мэдээлснээр Мауна Лоагийн оргилд өдөрт 10-20 удаа газар хөдлөлдөг бол өнгөрсөн сарын дунд үеэс 40-50 болж өссөн байна.
Сүүлийн өдрүүдэд давтамж нь багассан ч дахин нэмэгдэж магадгүй гэв.
Мауна Лоа нь 1843 оноос хойш 33 удаа дэлбэрсэн ба 1950 онд 23 хоног үргэлжилсэн дэлбэрэлтээр секундэд 1,000 шоо метр лаав ялгаруулж байжээ. Харин 2018 онд Килауеа секундэд 300 шоо метр лаав ялгаруулсан байна.
Эх сурвалж: AP

#онцолсон, #галт уул, #Мауна Лоа, #Хавай,