Илон Маск “Twitter”-ийг 44 тэрбум доллароор өөрийн болгосныхоо дараа бүртгэл баталгаажуулсныг илтгэх цэнхэр тэмдэглэгээг сарын найман долларын төлбөртэй болгож байгаагаа мэдэгдэв.
Тэрээр уг шинэчлэлтээ "спам болон хуурамч бүртгэлүүдтэй тэмцэхэд чухал" хэмээн тодорхойлжээ.
Хэрэглэгчийн нэрний хажууд байх цэнхэр “зөв” тэмдэглэгээг ихэвчлэн олны танил хүмүүс ашигладаг бөгөөд үнэ төлбөргүй байдаг.
Тэгвэл одоо төлбөр төлсний хариуд хэрэглэгчдэд хариулт өгөх, хайлт хийх, зар сурталчилгааны тоог хоёр дахин багасгах зэрэг давуу эрх олгохоо Илон Маск амлажээ.
Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Эрх мэдлийг ард түмэнд! Цэнхэр тэмдэг сард найман долларын үнэтэй болно” гэж жиргээд, баталгаажуулалтын хуучин аргыг “Ноёд ба ядуу тариачдын систем” хэмээн шүүмжилсэн байна.
Өмнө нь “Twitter” компани хэрэглэгчдэд цэнхэр тэмдэглэгээ өгөхөөсөө өмнө бүртгэлийг нь баталгаажуулахын тулд богино хэмжээний маягт онлайнаар бөглөхийг шаарддаг байсан ба энэ үйлчилгээ ихэвчлэн олны танил хүмүүс, улс төрчид, сэтгүүлчид гэх мэт хүмүүст зориулагдсан байв.
Тус компани 2009 онд хуурамч бүртгэлээс урьдчилан сэргийлэх тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй гэх шалтгаанаар шүүхэд дуудагдсаныхаа дараа уг системийг нэвтрүүлсэн юм.
Маск олон жилийн турш ашиггүй ажилласан “Twitter”-ийн бизнес загварыг шинэчлэхээ амласан бөгөөд олон нийт өөрчлөлт, шинэчлэлтийн хэд хэдэн таамгуудыг дэвшүүлээд байна.
Зарим компаниуд зар сурталчилгааны тал дээр санаа зовниж эхэлсэн бөгөөд “Tesla”-ийн өрсөлдөгч “General Motors” өнгөрсөн долоо хоногт сайт дээрх сурталчилгаагаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, даваа гарагт дэлхийн хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг “IPG” “Twitter”-ийн төлөвлөгөө илүү тодорхой болох хүртэл зар сурталчилгаагаа түр зогсоохыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC