Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдааныг өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.

Хуралдаанд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр, зөвлөлийн гишүүдээс гадна 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, урилгаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,  дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар оролцож үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа нар холбогдох чиглэлээр мэдээлэл хийсэн. 

Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, 2025 онд нийслэлийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, холбогдох төсөв зардлыг хэлэлцэн төлөвлөгөөг баталлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс энэ онд нийслэлийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах,  гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

#НОБГ, #Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл,

0 / 1000