Индонез улс дижитал нүүдэлчдэд зориулсан визний төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Дижитал нүүдэлчний виз нь таван жилийн хугацаанд хүчинтэй байх гэнэ. Энэ нь алсын зайнаас ажлаа хийдэг хүмүүст зориулагдсан бөгөөд гадаадын орнуудаас орлого олж байгаа тохиолдолд Индонезид татвар төлөх шаардлагагүй амьдрах боломжтой байна.

Таван жилийн виз нь бусад улс орнуудтай харьцуулахад дижитал нүүдэлчдэд зориулсан хамгийн урт виз болох аж.

Одоогоор виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаагүй байна.

Бали нь дулаан уур амьсгалтай, амьжиргааны өртөг багатай учраас алсаас ажлаа хийдэг дижитал ажилчдын хувьд очих дуртай газар нь болжээ. Гэхдээ одоо мөрдөж буй визний журам нь тэдгээр хүмүүст удаан хугацаагаар оршин суух боломжийг олгодоггүй.

Одоогийн байдлаар дижитал нүүдэлчид Индонезид газардсаныхаа дараа 30 хоногийн хугацаатай виз хүсэх боломжтой, эсвэл 60 хоногийн хугацаатай жуулчны виз, 180 хоног хүртэл сунгах боломжтой бизнесийн виз мэдүүлэх боломжтой байна.

Дээр дурдсанаас удаан хугацаагаар оршин суух жуулчид орон нутгийн татвар төлөгч оршин суугч болж, гадаадаас олсон орлогоосоо Индонезид татвар төлөх шаардлагатай болдог.

Дижитал нүүдэлчдэд зориулсан визийг анх 2021 онд санаачилсан ч цар тахлын улмаас төлөвлөгөөг хойшлуулж байжээ.

Индонезийн аялал жуулчлалын сайд Сандиага Уно шинэ төлөвлөгөөг аялал жуулчлалын илүү тогтвортой загвар руу шилжих шилжилтийн нэг хэсэг гэж тодорхойлсон байна.

Дижитал нүүдэлчдийн виз нь эко аялал жуулчлал, оюун санааны амралтанд илүү их ач холбогдол өгөхийн зэрэгцээ Бали зэрэг алдартай газруудад удаан хугацаагаар оршин суух илүү их мөнгө зарцуулах хүмүүсийг татах зорилготой байна.

Сандиага Уно “Өмнө нь гурван “S” буюу нар, тэнгис, элс (sun, sea, sand)-ийг аялал жуулчлалд онцолдог байсан бол бид үүнийг тайван байдал, сүнслэг байдал, тогтвортой байдалд шилжүүлж байна. Ингэснээр аялал жуулчлал илүү чанартай болж, орон нутгийн эдийн засагт илүү сайн нөлөө үзүүлнэ” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Euro News

#Индонез,