newswire

“Starlink” төслийн хиймэл дагуулуудыг хөөргөжээ

Америкийн “SpaceX” компани “Starlink” төслийнхөө 60 бичил хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөжээ.

Хиймэл дагуулуудыг АНУ-ын Зүүн эргийн цагаар Флорида муж улсын Канавералын хошуун дахь Агаарын цэргийн хүчний баазаас “Falcon 9” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна.

“Starlink” нь хэрэглэгчдийг 5G стандартад нийцсэн, өндөр хурдны интернэтээр хангах зориулалттай хиймэл дагуулын сүлжээ байгуулах төсөл юм. “Starlink”-ийн эхний 60 хиймэл дагуулыг 2019 оны тавдугаар сард, хоёр дахь бүлэг аппаратыг 11 дүгээр сард хөөргөжээ. Гурав, дөрөв дэх бүлэг аппаратыг өнгөрсөн сарын эхээр хөөргөсөн байна. 

Falsified Medications Are A Huge Global Problem

“Starlink” төслийн хиймэл дагуулуудыг хөөргөжээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet