11 сарын 28, Бямба
newswire

“Netflix”-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 195 сая давжээ

Америкийн “Netflix” корпорацийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүний тоо 195.15 сая болтлоо өсөж, оны эцэс гэхэд 200 сая давах төлөвтэй байна. Энэ тухай компаний гуравдугаар улирлын тайланд дурджээ.

Гурван сарын хугацаанд “Netflix”-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 2.20 саяар нэмэгдсэн байна. Компанийн урьдчилсан таамаглалд дурдсанаар, энэ оны дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд хэрэглэгчдийн тоо 6 саяар нэмэгдэж, 201.15 саяд хүрэх аж. “Netflix” энэ оны эхээр 167.09 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй байжээ.

Тайлант хугацаанд компани 790 сая ам.долларын ашиг орлого олсноор, орлогын хэмжээ нь 6.44 тэрбум ам.долларт хүрчээ. Харин хоёрдугаар улирлын дүнд орлогын хэмжээ 6.15 тэрбум ам.доллар байжээ.

1997 онд байгуулагдсан “Netflix” компанийн төв байр Калифорни муж улсын Лос-Гатост байрладаг. Тус компани 2013 оноос өөрсдийн кино, цувралууд, телевизийн нэвтрүүлгүүдийг гаргадаг болсон байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш