Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна.

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг хуваарийн дагуу олгох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөө 09:00 цагаас эхлэн 30, 30 минутын зайтай өгнө. Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өглөөний 08:00 цагаас эхлэн нэг цагт 12 нэр дэвшигчдийн үнэмлэхийг өгч 18 цагт дуусна. 

Хуваарийн дагуу

  • 09:00 цаг МАН, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • 09:30 цаг Их эв нам, Зон олны нам, Дэлхийн Монголчууд нам
  • 10:00 цаг Та бидний эвсэл
  • 10:30 цаг Ард түмний олонхийн засаглал нам, Шинэ эвсэл
  • 11:00 цаг Ард түмнээ хайрлая нам, Ард түмний нам, Хөгжлийн хөтөлбөр нам
  • 11:30 цаг Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл, Ардчилсан нам, Монголын ногоон нам
  • 12:00 цаг Зөв хүн электорат эвсэл, Гэр хорооллын хөгжлийн нам тус тус үнэмлэхээ авна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet