УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

О.Баасанхүү: АН-ын даргаар З.Нарантуяа гишүүнийг томилох яриа огт яригдаагүй

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хуралдаанд оролцсон намын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын ҮБХ-оор намын дарга С.Эрдэнийг чөлөөлж З.Нарантуяа гишүүнийг томилох асуудал ярьсан гэсэн. Энэ үнэн үү?

-Би ҮБХ-нд суусан ийм яриа огт яригдаагүй. Энэ бол МАН-ын л явуулга. МАН 49 хулгайчдтай болсон. Тус нам хүн амины хэрэгтэнтэй болсон, хүчингийн хэрэгтэнтэй болсон. Өчигдрийн хурлаараа зарим нэг нь бүр уйлсан байна билээ. Тэд гишүүн болохгүй нь гэж уйлахаасаа илүүтэй шоронд орчихно гэж уйлж байгаа юм.

Одоо орон нутгаас манай гишүүд ирнэ. Нууц санал хураалт явуулж, мандат авсан 300 гишүүн оролцоно. Сая тооллогын комиссоо баталлаа.

-Та Орхон аймагт дэвших үү?

-Хүсэлтээ өгсөн.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet