ЭМЯ-наас мэдээлж байна: Коронавирусийн халдварын тохиолдол 61 болж нэмэгдлээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Тус эмэгтэйгээс хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.
Харин ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнуудын 18-аас нь коронавирусийн халдвар илэрсэн” гэлээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах