Live
COVID-19

ЭМЯ-наас мэдээлж байна: ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос Covid-19 илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс Covid-19 илэрч, нийт тохиолдлын тоо 42 болсон гэж мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол. Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ.

Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна” гэлээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet