ЕХ: Хар жагсаалтад багтсан 12 орны нэг нь Монгол Улс боллоо

Европын холбоо Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтад орууллаа. Жагсаалтад Монголоос гадна Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг 12 орон багтсан бол Босни Герцеговин, Этиопи, Гуяана, Лаос, Шри Ланк, Тунис гэсэн зургаан улс хасагдлаа.
Эргэн сануулахад хар жагсаалттай холбоотой шинэ бодлого ирэх аравдугаар сараас хэрэгжинэ. Ингэснээр ЕХ-ны банкууд болон санхүүгийн бусад фирмүүд дээрх улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан шалгах, судлах үүрэг хүлээхээр болжээ. Түүнчлэн жагсаалтад орсон улс орнуудын компаниуд ЕХ-ноос шинэ санхүүжилт авах эрхгүй болох юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах