БОЛОВСРОЛ

Мэнэнгийн отрядад бага сургууль байгуулна

Хилийн отрядуудаас сум суурин газраас алслагдсан цор ганц салбар нь Дорнод аймгийн Мэнэнгийн хилийн 0306 дугаар анги билээ. Тиймээс алба хаагчдын хүүхдүүд гэрээсээ хол, нийслэл болон бусад сумын сургуульд тархан сурдаг.

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалахад туслах хүчний тэргүүн М.Бадамсүрэн 2020-2021 оны хичээлийн жилд тус ангийн алба хаагчдын хүүхдүүдийг гэр бүлийнхээ орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлэхээ уржигдар илэрхийлжээ. Тэрбээр “Аймгийн төсвөөс 50 сая төгрөг гаргахын зэрэгцээ бусад хандивлагчаас хөрөнгө босгон тус хилийн ангийн дэргэд бага сургууль байгуулна” гэв.

Бага сургуулийг 2-3 танхим, гал тогоо, угаалгын өрөөтэй барихаар төлөвлөсөн гэнэ. Хилийн отрядын удирдлага сүүлийн дөрвөн жил аймгийн МСҮТ-д 30 алба хаагчийг барилга болон бусад мэргэжлээр сургасан аж. Тэд ангийнхаа дотоод нөөц бололцоонд тулгуурлан шинээр барих сургуульд номын сан, бялдаржуулах өрөө нэмж тохижуулах юм байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet