НИЙГЭМ

Төрийн банк малчдын зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин ажиллаж эхэллээ.

Төрийн банкнаас ирүүлсэн мэдээллийн дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд: 

  • Малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх;
  • Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх;
  • Зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгах, 6 хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн банкнаас санхүүгийн хүндрэлд орсон малчдын хүсэлтийг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авч, шийдвэрлэх тул иргэд та бүхэн Төрийн банкны холбогдох салбарт хандан, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

2 сэтгэгдэл

  1. Д.Хадбаатар

    2020-11-30

    Дашдаваа Хадбаатар бугат сумын малчин малчны зээлтэй зээлээ хойшлуулах хүсэлтэй байна холбоо барих утас 95361242,99670781

  2. Нэргүй

    2021-01-03

    Говь Алтай аймаг Шарга сум Пүрэв Нэргүй малчны зээлээ хойшлуулах хүсэлтэй байна холбоо барих утас 98485256,96901505

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet