Live
ОРОН НУТАГ

“Ноён уул”-ыг улсын тусгай хамгаалалтад авсан тул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар яаралтай арга хэмжээ авна

БОАЖЯ-д иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу мэдээлэл, тайлбар өглөө.

Хэвлэлийн хурлын үеэр,

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь нүүрсний уурхайн үнэлгээтэй холбоотой асуудал,

2. Мазаалайн тоо толгой, хорогдол,

3.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Адьяасүрэнгийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Эрээн толгой” ХХК-ийн асуудал,

4. Хавар болон ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлын хүрээнд аймгууд БНАТТХ хэрэгжүүлж төсвөө бүрдүүлж ажиллах талаар,

5. Дундговь аймгийн Ураны асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх:

-“Ноён уул”-ыг улсын тусгай хамгаалалтад авсан. Үүнээс өмнө ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгосон байгаа. Үүнийг цуцлуулахаар яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ, Хан, Хэнтийн уулын хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа. “Центерра гоулд”, “Гачуурт” компани, “Арцат” хүүхдийн зуслан зэрэг  ААН-үүдэд албан тоот удаа дараа хүргүүлсэн. Хуулийн дагуу тухайн байгууллагуудын барилга, байшин буулгах асуудлыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хариуцах ёстой гэв.

Хрин БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:

-МХЕГ татан буугдсан. Чиг үүрэг нь харьяалагдаж байгаа. Тухайлбал Байгаль орчны чиглэлийн хяналт манай яаманд харьяалагдаж байгаа. Салбарын хяналтын чиглэлийн хүрээнд дунд эрсдэлтэй үнэлэгдэж байгаа 949 объектод хяналт хийхээр төлөвлөгөө батлуулсан. Тэгэхээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.

Мөн төлөвлөгөөт бус хяналтыг хийж байгаа. Он гарснаас хойш нийт 85 өргөдөл хүлээн авснаас 64-ийг шийдвэрлэсэн. Таван байгууллагын өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд буцаан шилжүүлсэн.

Урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Агаарын чанарын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа. Мөн Хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай бүтээгдэхүүний хог, хаягдлын асуудал маш тулгамдаж байна гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet