Live
ОРОН НУТАГ

“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалтад 21 аймгийн төлөөлөгчид оролцлоо

Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт боллоо. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “JCIMongolia” олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан юм.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах юм. Мөн дотоод шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж, ярилцах нь Хөдөөгийн сэргэлт чуулганы зорилго юм. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet