newswire

БНАСАУ-ын төлөөлөгчид Бээжинд айлчилж магадгүй

БНАСАУ-ын эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгчид хүнсний тусламж, худалдааны асуудлын талаар хэлэлцэхээр энэ долоо хоногт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчлах төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээллээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдлын талаар янз бүрийн мэдээлэл гарч буй үед энэхүү айлчлал болох юм. Уг айлчлал Ким Жөн Уны биеийн байдалтай холбоогүй гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна. 

Тэдний мэдээлснээр, Ким Жөн Уны биеийн байдлын талаар цуу яриа гарахаас өмнө БНАСАУ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгчидтэй уулзахаар товлосон ажээ. Мөн Бээжин, Пёньян хил дамнасан худалдааг үргэлжлүүлэх талаар сүүлийн үед хэлэлцэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Ким Жөн Ун коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс БНХАУ, ОХУ-тай залгаа хилээ энэ оны эхээр хаасан нь хязгаарлагдмал нөөцтэй БНАСАУ-д хоол хүнс, үндсэн хэрэглээний хомсдол үүсэхэд нөлөөлжээ. Үүнээс гадна БНХАУ гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглоод байгаа юм.

БНХАУ-ын Гадаад хэрэг, Худалдааны яам болон Пёньяны асуудлыг хариуцсан Хятадын Коммунист намын Олон улсын асуудал эрхэлсэн газраас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт ирүүлээгүй байгаа ажээ. 

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet