Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Гэрэл зургийг MPA,nm
Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 27-ны өдөр хэлэлцэж эхэлсэн ба 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товлолоо.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах