НИЙГЭМ

12-14 насны хүүхдүүд хулгайлсан машинаа хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг байсныг тогтоолоо

Хамгийн харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрч, хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан хулгайлдаг нь тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслээ ашиглан орой үдшийн цагаар хулгай хийдэг байжээ.

Түүнчлэн энэ оны эхний улирлын байдлаар нийт 13 удаагийн үйлдлээр 13 тээврийн хэрэгсэл хулгайлсан тогтоогдсон бөгөөд Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдээс тээврийн хэрэгсэл хулгайлж байснаа мэдүүлсэн байна.

Хамгийн харамсалтай нь дээрх хүүхдүүд барилгын материалын дэлгүүрээс барилгын будаг шингэлэгч бодисыг худалдан авч бээлийнд шингээж үнэртэж мансуурдаг хэмээн мэдүүлжээ.

Тиймээс худалдаа эрхлэгчдэд насанд хүрээгүй хүүхдэд газ зарахгүй байхыг мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хаана хэнтэй юу хийж байгаад хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтэс-ээс анхааруулж байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet