Live
COVID-19

‪УОК: Хөл хориог тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа‪

12.05 цагт:

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хорир цээрийн дэглэмийг сунгах асуудлыг ярилцлаа. Учир нь дэлхий дээр яг өнөөдрийн байдлаар 3 сая хүн халдвар аваад байна. Нас баралт 200,000 давлаа. Хойд хөрш ОХУ-д байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдсэн байна. Түүнчлэн АНУ-д коронавирусийн халдварын тохиолдлын тоо өнөөдөр 1 сая давлаа. Мөн манай улстай ойр харилцаатай орнуудын дотоод байдал амаргүй байна.

Гэрэл зургийг MPA.mn
2020 оны дөрөвдүгээр сарын 28. УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдсээр 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарсан тохиолдол гарч ирж байна. ч байна.

Коронавирус хүнээс хүнд халдахаас гадна хүнээс амьтанд халдаж байна. Манай улсын хувьд долоо дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийхэд Монгол Улсад вирус тарах МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж гарлаа. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ийг дуустал болгож сунгалаа. Ингэснээр олон улсын нислэгийг түр зогсоосон хугацаа мөн сунгагдаж байна.

Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг татах юм. Хэдийгээр тусгай үүргийн нислэгт суух иргэдийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа ч бусад орноос дамжин ирж байгаа иргэд шинжилгээ хийлгэх боломжгүй байна.

Мөн танхимын сургалтыг нээх асуудлаар маш олон санал хүсэлт ирүүлсэн. Аль болох цөөн хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулъя гэсэн. Энэ асуудлыг эргэн хэлэлцэхээр боллоо” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргааад буй аж.

10.50 цагт:

Хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.

Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тавдугаар сарын 31-ийг хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж тавдугаар сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгалаа” гэв.

10.00 цагт:

Улсын Онцгой комиссын 20 дугаар хурал Төрийн ордонд болж байна.

Энэ удаагийн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах,‬ ‪ мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх‬, ‪ Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet