ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос цэргүүд шархадсан офицероо зодож буй дүрс бичлэгийг Украины арми олон нийтийн сүлжээнд нийтэлжээ

Орос цэргүүд хүнд шархадсан өөрийн цэргээ хүрз мэт зүйлээр хүчтэй цохиж буйг харуулсан дүрс бичлэгийг Украины арми олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Уг дүрсийг энэ долоо хоногийн эхээр олон сарын турш ширүүн тулаан өрнөж буй зүүн хэсгийн Бахмут хотын ойролцоогоос нисгэгчгүй онгоцоор авсан байна.

Бичлэгт шархадсан цэргийг гар, хөлөөс нь барьж, байшингийн нуранги дундуур зөөж буй дөрвөн цэргийг Оросын “Вагнер” хөлсний бүлэглэлд харьяалагддаг гэж үзэж байгаа аж.

Тэдгээр хөлсний цэргүүд шархадсан цэргийг амбаарын дэргэд аваачиж, дараа нь гурван эр түүнийг хүрзээр дахин дахин цохиж байгаа нь бичлэгээс харагдаж байна. Шархадсан командлагч амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн үед Кремль байлдааны талбарт ахиц дэвшил гаргахыг шаардаж, Украинд тулалдаж буй командлагч нарт дарамт шахалт үзүүлж байгааг Киев өмнө нь мэдэгдэж байсан. Хэрэв ахиц гаргаж чадахгүй бол “Вагнер”-ын цэргүүдийг цаазална гэж сүрдүүлсэн болохыг Бахмутын ойролцоо тулалдаж буй украин цэргүүд хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet