Турк болон Сирид нас барагсдын тоо 1,500-г давжээ

Өнөөдөр үүрээр Туркт болсон газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид амиа алдагсдын тоо 1,500-г давжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Туркт дор хаяж 6,000 хүн шархадсан гэж мэдэгдсэн бол Сирид мөн олон мянган хүн шархадсан байна.
Орон нутгийн цагаар 13:24 цагт Туркийн зүүн өмнөд хэсэгт хоёр дахь удаагаа газар хөдлөлт болсон бөгөөд голомт нь Кахраманмарас хотын Элбистан дүүрэгт байжээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт мөн 7.5 магнитудын хүчтэй байсан байна.
Элбистан дүүрэг нь үүрээр болсон эхний газар хөдлөлтийн голомт болох Газиантеп хотоос хойд зүгт 130 орчим километрийн зайд оршдог аж.
Туркийн Гамшгаас хамгаалах, онцгой байдлын албаны нэгэн албан тушаалтан үүнийг эхний газар хөдлөлтийн чичиргээ бус харин бие даасан, тусдаа газар хөдлөлт болохыг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

Хариулах