ЦАГ АГААР

Улаанбаатарт өнөөдөр өдөртөө -9-11 градус хүйтэн байна

Гэрэл зургийг MPA.mn

Маргааш төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

7-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулс, Халх голын саваар, 8-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7, 9-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet