Live
НИЙГЭМ

Хакухо М.Даваажаргалын эзэмшлийн компани койн гаргаж, 10 орчим тэрбум төгрөг төвлөрүүлчихээд өнөөдөр хариуцлага хүлээх эзэнгүй болчихлоо

-Хэвлэлийн хурал-

“World Plus” компаниас гаргасан койны хохирогчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хохирогчдын төлөөлөл “World Plus” компани койн гаргаж, 10 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Улсын бүртгэлээс авсан мэдээллээс харахад койн гаргасан компанийн эцсийн өмчлөгч нь Хакухо М.Даваажаргал, Японы парламентийн гишүүн асан Мотакари Кимуха болон Монгол Улсын иргэн Х.Эрдэнэбаяр нар байгаа.

Энэ койныг компанийн зүгээс буцаад худалдаад авна гэж мэдэгдсэн. “Чи манай койныг ав, хэсэг хугацаанд өсөхгүй бол бид нар чамаас худалдаад авна” гэж амлаж байсан. Жилийн 24 хувийн өгөөж амласан. Тухайн үед нэг төгрөгөөр гарч байсан. Одоо ханш нь 50 дахин унаад 0.02 төгрөг болчихсон. Өөрөөр хэлбэл, сая төгрөгөөр хөрөнгө оруулсан хүн 50 мянган төгрөгтэй болчихсон гэсэн үг.  Гэтэл биднээс койноо буцааж худалдаж авахгүй байгаа тул бид цагдаа, шүүхээр нь явахаар шийдсэн.

Гэтэл 2022 оны долдугаар сар гэхэд “баттай, та нарын койныг худалдаж авна” гэж хэлсэн. Гэтэл долоон сар боллоо худалдаж аваагүйн дээр Х.Эрдэнэбаяр гэх хүн өөрөө алга болчихлоо” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet