ФОТО: “Их жанжин Дамдины Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь” тусгай үзэсгэлэнг нээв
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Ардын цэрэг, Ардын намыг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг, жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсэний 130 жилийн ойн өдөр өнөөдөр тохиов.
Монголын Үндэсний музей жил бүр Их Жанжин Дамдины Сүхбаатарын төрсөн өдрөөр түүний өв дурсгалыг музейд хадгалагдаж буй үзмэр, эд өлгөөр баримтжуулан тусгай үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухай музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XX зууны Монголын дүрслэх урлагийн олон төрөл зүйл бүтээлд их жанжин Дамдины Сүхбаатарын дүр төрх, үйл хэрэг хэрхэн мөнхрөн үлдсэн хийгээд тухайн үеийн алдар цуутай уран бүтээлчдийн бүтээлийн өв сангаас 60 орчим бүтээлийг нэгэн дор дэглэн үзэгчдийн хүртээл болгож байна.
Үзэсгэлэн долоо хоног үргэлжилэх юм.
ФОТО:











Хариулах