Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавих асуудлаар ЕТГ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ

Гэрэл зургийг MPA.mn
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болсон талаар ЕТГ-аас Баасан гарагт мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийх аж.
Тус хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20-нд баталсан билээ.

Хариулах