ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украин: Төрийн албанд цэвэрлэгээ хийж, хэд хэдэн өндөр албан тушаалтнаа огцруулжээ

Дайн эхэлснээс хойш Украин анх удаа улс төрийн өндөр албан тушаалтнуудын дунд томоохон цэвэрлэгээ хийж, хэд хэдэн албан тушаалтныг огцруулсан тухай мягмар гарагт Ерөнхийлөгч Володимир Зеленскийн туслах мэдэгдэв.

Огцорсон хүмүүсийн зарим нь авлигын хэрэгт холбогдсон байна.

“Яамд болон бусад төв засгийн газрын бүтэц, бүс нутаг, хууль сахиулах байгууллагын янз бүрийн түвшний албан тушаалтнуудын дунд боловсон хүчний шийдвэрүүд аль хэдийн гарсан” гэж Зеленский өчигдөр оройн мэдэгдэлдээ хэлжээ.

Зеленскийн туслах Михайло Подоляк мөн “Twitter” хуудсандаа “Ерөнхийлөгч нийгмийг харж, сонсдог. Мөн тэрээр шударга ёс тогтоох олон нийтийн уриалгад хариу өгдөг” хэмээн жиргэсэн байна.

Мягмар гарагийн өглөө огцорсон эсвэл халагдсан хүмүүсийн дунд Ерөнхий прокурорын орлогч Алексей Симоненко, Батлан хамгаалахын дэд сайд Вячеслав Шаповалов, Зеленскийн өөрийнх нь ажлын албаны орлогч дарга Кирило Тимошенко нар байгаа аж.

Хоёр өдрийн өмнө Украин мөн дэд бүтцийн яамны дэд сайдаа цахилгаан үүсгүүр худалдаж авах гэрээнээс 400,000 ам.доллар завшсан хэрэгт буруутгаж баривчилсан байна.

Хамгийн сүүлд долдугаар сард тагнуулын байгууллагаа цэвэрлэснээс өөрөөр Киев дайны үед удирдлагын томоохон өөрчлөлт хийгээгүй.

Зеленский 2019 онд сонгогдохдоо улс төр дэх авлигыг үндсээр нь устгана гэж амлаж байсан бөгөөд засгийн эрхэнд гармагцаа өөрийн хүрээллээ голчлон улс төрд шинээр орж ирж буй хүмүүсээр бүрдүүлж байв.

Орос Украин руу түрэмгийлснээс хойш тус улсад эх оронч хандлага нэмэгдсэн нь авлига буурахад нөлөөлсөн гэж Киев үзэж байна. Гэхдээ авлигал байсаар байгаа бөгөөд Зеленскийн “Ард түмний зарц” намын дарга даваа гарагт авлигын эсрэг аян өрнүүлэхээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet