Хэдэн насанд шүдний гажиг заслын аппарат зүүхэд хамгийн тохиромжтой вэ?

Америкийн шүдний гажиг заслын академиас хүүхэд бүрийг 7 нас хүрэхээс өмнө заавал шүдний гажиг заслын мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөдөг.
Шүдний гажгийг эрт илрүүлэн, эмчлэх нь:
- Шүд, эрүү нүүрний тогтолцооны зөв төрх
- Хөгжил, амны хөндийн эрүүл ахуй
- Хоол боловсруулалт
- Хэл яриа
- Өөртөө итгэлтэй байх
- Биеийн эрүүл өсөлт хөгжилд хамгийн чухал ач холбогдолтой
5-9 насны хүүхдэд шүдний гажиг заслын авагддаг аппарат хийх бөгөөд 10-аас дээш насанд авагддаггүй аппарат хийхэд тохиромжтой байдаг. Гэхдээ тухайн хүүхдийн өсөлт, хөгжил, шүдний шүдлэх дарааллаас хамаараад хослуулан зүүх тохиолдол ч бий аж.
Эх сурвалж: Индранил Шүдний Төв

Хариулах