Live
newswire

МУИС-ийн зөвлөх профессор Р.Энхбат, ШУТИС-ийн сургалтын төвийн захирал Д.Энхтуяа нарын таван хүнд академич цол хүртээв

Шинжлэх ухааны академийн Их чуулганы 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,
  2. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Ган-Өлзий,
  3. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
  4. ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор Рэнцэний Энхбат,
  5. ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Доржийн Энхтуяа нар “Академич” хэргэм хүртлээ.

Тухайн салбартаа онолын шинэ дүгнэлт, судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

зураг
зураг
зураг
зураг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet