ДЭЛХИЙН МЭДЭЭ

Норвеги руу зугтсан Оросын “Вагнер” бүлэглэлийн командлагчийг цагдаагийн хамгаалалтад авчээ

Энэ сарын эхээр Норвегид орогнол хүссэн Оросын “Вагнер” бүлэглэлийн цэргийн командлагч Андрей Медведев нь Цагаачлалын тухай хуулийн дагуу хоригдож байгааг Норвегийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Жон Андреас Йохансен мэдэгджээ.

Түүний өмгөөлөгч Брайнжулф Риснесийн хэлснээр 26 настай Медведевийг Осло орчмын цагдан хорих төвд шилжүүлсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө Оросын алс хойд нутгаас Норвеги руу дүрвэсэн Медведев нь “Вагнер” бүлэглэлээс баруун руу зугтсан анхны гишүүнд тооцогдоод байгаа.

Кремльтэй нягт холбоотой гэж үздэг хөлсний бүлэглэл Оросын хилийн чанад дахь олон ажиллагаанд оролцож байсан. Их Британийн цэргийн тагнуулын тооцоолсноор хөлсний цэргүүд Украин дахь Москвагийн хүчний 10 хувийг бүрдүүлж байгаа аж.

Цагдаагийнхан түүний нөхцөл байдлыг маш аюултай гэж дүгнэсний дараа түүнийг баривчилж, өндөржүүлсэн хамгаалалтад авах шийдвэр гаргасан болохыг түүний өмгөөлөгч мэдэгдэв.

Үүнээс өмнө Медведев хамгаалах байранд байрлаж байжээ.

Тэрээр Украины зүүн хэсгийн Донбасст байлдаж байхдаа “Вагнер” бүлэглэлийн дотоод аюулгүй байдлын албаны гишүүд оргодол цаазалж байгааг, мөн өөр олон тооны дайны гэмт хэргийг нүдээр харсан тул Норвеги улс түүнийг гэрчийн хувиар хамгаалалтдаа авсан байна.

Оросын “Gulagu.net” хүний эрхийг хамгаалах бүлгийг үүсгэн байгуулагч Владимир Осечкиний хэлснээр гэрээг нь тодорхойгүй хугацаагаар сунгахаар болсон тухай түүнд мэдээлсний дараа, мөн балмад үйл ажиллагаа явуулж байгааг нь харсны дараа экс командлагч зугтахаар шийдсэн байна.

Медведев “Вагнер”-ын өндөр албан тушаалтнуудын эсрэг мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet