36: Ес дэх хүн эдгэрч, Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 21-нд орж ирсэн тээврийн 41 жолоочид халдварт өвчний шинжилгээ хийлээ. Шинжилгээг Дархан-Уул аймагт хийсэн бөгөөд коронавирус илрээгүй.
Мөн нийслэлийн эмнэлгүүдээс тандалтын журмаар 29 сорьж авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Сайн мэдээ гэвэл коронавирусээр өвчилсөн хүмүүсээс 9 дэх хүн (турк иргэн) эдгэрлээ. Гэсэн хэдий ч Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас (3 дахь давтан шинжилгээгээр) халдвар илэрсэн. Ингээд халдварын нийт тохиолдол 36 боллоо” гэсэн юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах