ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков үүрэгт ажилдаа оржээ

ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил энэ сарын ихээр дуусгавар болсон.
Тэрбээр 2013 оны есдүгээр сарын 23-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдоод 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Итгэмжлэх жуух бичгээ барьж, есөн жил ажилласан юм.
Тэгвэл түүний оронд томилогдсон шинэ Элчин сайд Алексей Николаевич Евсиков өчигдөр (2023.01.18)-өөс албан үүргээ хэрэгжүүлж эхэлжээ. Тэрбээр ОХУ-аас Монголд томилогдож буй 29 дэх Элчин сайд.
ОХУ-ын дипломатч Алексей Николаевич Евсиков 1961 оны долдугаар сарын 30-нд төрж, 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО) төгссөн. Тэр цагаас хойш дипломат албанд гадаад харилцааны чиглэлээр ажиллаж буй нэгэн ба англи, хятад хэлтэй аж.

Хариулах