БОЛОВСРОЛ

“PEARSON” англи хэлний цогц хөтөлбөрт 38 сургуулийн 30.000 сурагчийг хамруулна

Гэрэл зургийг MPA.mn

Английн томоохон боловсролын байгууллага “PEARSON” нь 150 гаруй жилийн түүхтэй. Төв нь Английн нийслэл Лондон хотод байрладаг билээ.

Дэлхийн 80 гаруй улсын 6500 сургуульд хөтөлбөр нь хэрэгждэг. Жил бүр 5 сая суралцагч энэ хөтөлбөрийг судлан төгсөж байна.

Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий цогц хөтөлбөрийг боловсролын бүх түвшинд хэрэгжүүлдэг.

Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг манай улс туршилтаар хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрт ерөнхий боловсролын 38 сургуулийн V-IX ангийн 30,000 сурагч хамрагдана гэж БШУЯ-наас мэдээллээ.

“PEARSON” англи хэлний цогц сургалтын хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын англи хэлний боловсролыг олон улсын жишигт ойртуулна гэсэн хүлээлт байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet