ЕРӨНХИЙЛӨГЧ

“Нүүрсний хулгай, төмөр замын авлигатай Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна”

Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн мэдээллийг зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор тараах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, хууль бусаар алдсан орд газрууд, үйлдвэрээ, төр ард түмний мэдэлд олон нийтийн хяналтад оруулах тэмцэл хийж ирсэн билээ.

Нүүрсний хулгай, төмөр замын авлига зэрэг хууль бус үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч ямар ч холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Улс орны байгалийн баялгийг хулгайлж, төр, ард түмнийг хохироож ирсэн гэмт этгээдүүд энэхүү шударга ёсны тэмцлийг зогсоох, манлайлан удирдаж буй хүмүүсийг нь харлуулах, нэр хүндийг унагах бүхий л оролдлогыг тасралтгүй хийсээр байна.

Төрийн тэргүүний нэр хүнд хуулиар хамгаалагддаг тул гүтгэлэг тарааж буй үйлдлүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч байгалийн баялаг, ард иргэдийн боломжоос хулгайлсан аливаа гэм буруутай этгээдүүд, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлүүдтэй хийж буй тэмцлээс ухрахгүй гэдгийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

2023.01.11

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet