БАЙГАЛЬ ОРЧИН

НОБГ: Зүүн салааны Их хатдын аманд 2 га газар шатлаа

Өвс шатаж байгаа хэд, хэдэн дуудлага өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Их хатдын аманд шар өвсний түймэр гарсан дуудлага 14:16 цагт иржээ.

Нийслэлийн онцгой байдлын аврах, гал түймэр унтраах 26 дугаар ангийн 15 албан хаагч гурван машинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай тус газраас мэдээллээ.

Уг түймэрт урьдчилсан байдлаар 2 га шар өвс шатсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: НОБГ

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet