COVID-19

“БНСУ руу тусгай үүргийн нислэг хоёр удаа үйлдэж, иргэдээ авчирна”

Гэрэл зургийг MPA.mn

-Нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ  заавал хийлгэсэн байна-

УОК-оос гадаад орнуудад гацаад байгаа иргэдээ үе шаттайгаар авчирч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд энэ сарын 30, ирэх тавдугаар сарын 1-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа. Тус нислэгээр нийт 500 гаруй иргэнээ татан авна. Мөн тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа билээ.

Ингэхдээ,

  • Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Сөүлээр дамжиж бусад улсаас ирж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг авах аж.
  • Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авчирна.
  • Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэж иргэдээ авахаар болсоныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:
–       Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
–       Жирэмсэн
–       Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
–       Хөгжлийн бэрхшээлтэй
–       Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ  заавал хийлгэсэн байна.

Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet