БНСУ: Шинэ жил тэмдэглэсэн монголчууд нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-ын Кёнги мужийн Почон хотод нэгэн монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол эрийг баривчилж, цагдаа шалгаж байна.
Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 1-ний үүрээр буюу 04:15 цагт А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.
А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байжээ.
Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрсөн байна.
А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдгээ байцаалтаар мэдээлсэн аж.

Хариулах