ӨВ СОЁЛ

ФОТО: Нийслэлд төвхнөсөн цаатны отог том зорилготой иржээ

Гэрэл зургийг MPA.mn

2022 оны арванхоёрдугаар сарын 10. Хөвсгөлийн тайгаас ирсэн цаатан отог цаа бугатайгаа ирж, Богд уулын энгэрт төвхнөжээ.

Тэдний зорилго цаатан иргэдийн аж ахуй, соёлыг нийслэлчүүдэд бага ч атугай танин мэдүүлэх зорилготой.

Мөн хотынхон цаа бугатай цуг зургаа татуулахад 10 мянган төгрөг, цааны зургийг дангаар нь авч хадгалахад таван мянган төгрөг аж. Эндээс олсон орлогын тодорхой хувийг Хөвсгөлийн баруун тайгын бүсэд хүүхэд багачуудад зориулж “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад зарцуулах гэнэ. Тус төв байгуулагдсанаар сум, аймгийн төвөөс алслагдмал бүсэд орших багачууд өдрийн цагаар дуу, бүжиг болон бусад хэрэгцээт хичээл заалгах ая тухтай тохилог орчныг бүрдэх юм байна. Төвийн эхний ээлж ашиглалтад орсон бөгөөд багачууд чөлөөт цагаараа зочилдог болжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet